Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Багийн Иргэдийн Нийтийн Хурлууд хуралдлаа.

2016-02-04

Монгол түмний баяр болох сар шинийн босгон дээр багийн Иргэдийн Нийтийн Хурлууд зохион байгуулагдаж байна. Увс аймгийн 19 сумын 93-н багийн Иргэдийн Нийтийн Хурал энэ сарын 01-ээс 05-ны өдрүүдэд хуралдаж дуусах бөгөөд багийн хуралд аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Засаг дарга Д.Цэндсүрэн болон ИТХ-ын нарийн бичгийн дарга, Засаг даргын тамгын газрын дарга, хэлтэс, агентлагийн дарга нар оролцож байна.

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд 02-р сарын 01-03-ны өдрүүдэд Бөхмөрөн сумын Гурван жигэртэй, Хар алтат, Байшинт багийн ИНХ-д оролцож төр засгийн бодлого шийдвэр, хэрэгжилтийн талаар мэдээлэл танилцуулга хийн иргэдийн санал, хүсэлтийг сонсож ажиллалаа.

Мөн сар шинийн босгон дээр аймгийн сайн малчин, аймгийн алдарт уяач цолоор шагнагдсан иргэдийн шагналыг гардуулан өглөө.

Аймгийн сайн малчин цолоор Гурван жигэртэй багийн малчин Д.Лувсандорж, Хар алтат багийн малчин Г.Пунцагсүрэн, Б.Нямбаяр, аймгийн алдарт уяач цолоор Хар алтат багийн уяач С.Галбадрах нар шагнагдсан байна. Мөн энэ үеэр сумын сайн малчин болон сумын алдар уяач цол тэмдэгээр болзол хангасан нэр бүхий иргэдийг шагнаж урамшууллаа.


Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%