Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2016-02-03

     Өнөөдөр 15.00 цагаас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралд Тэргүүлэгч П.Отгон-Очир, Д.Цэцгээ, М.Пүрэвсүрэн, Ч.Цэрэнбат нар оролцлоо. Хурлаар:
         1. Тариалан сумыг "Улсын Тэргүүний сум" болгох тухай саналыг дэмжих тухай
         2. Газар худалдах тухай
         3. Төрийн дээд шагналд тодорхойлох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
         Тариалан сумыг "Улсын Тэргүүний сум" болгох тухай саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж, Тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар дэмжиж, холбогдох материалыг бүрдүүлж, Хангайн бүсийн зөвлөл, ЗГХЭГ-т уламжлахыг аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарт даалгалаа.  Эрүүл мэндийн байгууллагын ажилчдын орон сууцны 1272 м2 газрыг 30,000,0 /гучин сая/ төгрөгөөр худалдах тухай асуудлыг хэлэлцэж, аймгийн ГХБХБГ болон орон сууц барьсан гүйцэтгэгч байгууллагын төлөөллийг оролцуулж, шийдвэрлэхээр хойшлууллаа. Төрийн дээд шагналд 13 иргэнийг тодорхойлж, дэмжиж шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%