Улиран
одож буй Хонин жилд мал сүргээ өсгөн үржүүлж, ажил үйлсээрээ манлайлсан 49
малчин "Аймгийн сайн малчин" цолны болзол хангасан байна. Тус болзлыг
хангасан Рашаант, Төмөрбулаг сумын сайн малчдын шагналыг Аймгийн ИТХ-ын дарга
Т.Болдбаатар сумын удирдлагуудын хамт гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Төмөрбулаг сумаас мал
аж ахуйн салбарт гаргасан амжилтаараа мичин жилийн сар шинийн босгон дээр
“Аймгийн сайн малчин”-аар шалгарсан 2-р багийн малчин Банзрагчийн Отгонбаяр,
Төөчөөн Галтбаяр, 3-р багийн малчин Жамцын Батбаяр, Баярын Энхдалай, Рашаант сумын 2-р багийн малчин Д.Энхбат нарт 02 дугаар
сарын 01-ны өдөр Аймгийн ИТХ-ын дарга
Т.Болдбаатар “Аймгийн сайн малчин” энгэрийн тэмдэг, өргөмжлөл, таван хошуу
малын дүрс бүхий дурсгалын зүйлийг гардуулж, сайн малчдын гэр бүл
Лхагвасүрэнгийн Түмэнбаяр, Лхагвасүрэнгийн Мөнгөнцэцэг, Жамсранжавын Цагаач,
Бат-Очирын Цэнгэлмаа нарт аймгийн
“Тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардуулав.
Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар аймаг орны
зүгээс анхаарч байгаа бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар
мэдээлэл өгч ярилцсанаас гадна, төрийн үйлчилгээ иргэдэд хэр хүрч байгаа талаар
болон цаашид анхаарах зүйлийн талаар санал бодлыг нь сонслоо.
Мөн жил
бүр Билгийн тооллын хаврын тэргүүн сар- Цагаан сарын шинийн нэгнийг
тохиолдуулан 1ОО ба түүнээс дээш өндөр настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ,
гарын бэлгийг тус тус гардуулдаг бөгөөд Рашаант сумын өндөр настан Боролзойн Дуламсүрэн гуайд ерөнхийлөгчийн гарын бэлгийг аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар
гардуулан өгч, эрүүл энх байхыг ерөөв.