Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөлд 3 сая долларын төсөл хэрэгжүүлнэ

2016-02-01

       Хөвсгөл аймгийг Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв хэмээн нэрлэдэг. Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийг хатуу хучилттай замаар бүрэн холбосноор байгалийн үзэсгэлэнт газрыг зорих дотоодын иргэдээс гадна жуулчдын цуваа ч тасрахгүй болсон билээ. Ингэж Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалын урсгал нэмэгдсэн ч нутгийн иргэдэд хүрэх үр ашиг бага байгааг салбарынхан дурдаж байна. Хөндлөнгөөс харахад жуулчдын урсгал Хөвсгөл нуурыг чиглэж, тэр хэрээр орон нутгийн иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлдөг гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ аялал жуулчлалын хөгжлөөс ард иргэд нь үр ашиг бага хүртдэг байна. Захын жишээ дурдахад, Хөвсгөл аймаг ядуурлын түвшнээр 21 аймгаас хоёрдугаарт жагсдаг. Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 7.9 хувьтай байхад Хөвсгөл аймагт улсын дунджаас нэг дахин их байх жишээтэй.

       Тиймээс Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлээд зогсохгүй ард иргэдийн амьжиргааг тэтгэх шаардлага тулгарчээ. Энэ хүрээнд "Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт амьжиргааг дээшлүүлж, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нь" төслийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван сая ам.долларыг энэ төсөлд зарцуулахаар болж, өнөөдрөөс ажил эхэлж байна. Төслийг гурван чиглэлд хэрэгжүүлнэ. Эх сурвалж: http://newmedee.blogspot.com

      

Хөвсгөл аймгийг Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв хэмээн нэрлэдэг. Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийг хатуу хучилттай замаар бүрэн холбосноор байгалийн үзэсгэлэнт газрыг зорих дотоодын иргэдээс гадна жуулчдын цуваа ч тасрахгүй болсон билээ. Ингэж Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалын урсгал нэмэгдсэн ч нутгийн иргэдэд хүрэх үр ашиг бага байгааг салбарынхан дурдаж байна. Хөндлөнгөөс харахад жуулчдын урсгал Хөвсгөл нуурыг чиглэж, тэр хэрээр орон нутгийн иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлдөг гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ аялал жуулчлалын хөгжлөөс ард иргэд нь үр ашиг бага хүртдэг байна. Захын жишээ дурдахад, Хөвсгөл аймаг ядуурлын түвшнээр 21 аймгаас хоёрдугаарт жагсдаг. Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 7.9 хувьтай байхад Хөвсгөл аймагт улсын дунджаас нэг дахин их байх жишээтэй.

      Тиймээс Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлээд зогсохгүй ард иргэдийн амьжиргааг тэтгэх шаардлага тулгарчээ. Энэ хүрээнд "Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт амьжиргааг дээшлүүлж, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нь" төслийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван сая ам.долларыг энэ төсөлд зарцуулахаар болж, өнөөдрөөс ажил эхэлж байна. Төслийг гурван чиглэлд хэрэгжүүлнэ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%