Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Монголын байгаль орчны төлөөх Хуульчдын холбоо Хөвсгөл аймагт ажиллаж байна

2016-01-29

       Монгол улсын дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн  шүүх хуралдааны  тогтоолоор  “Талст Маргад” ХХК-ийн фосфоритын ордын хайгуулын болон ашиглалтын 8 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гарсан боловч сэргээгдэх магадлал өндөр байгаа учир Хөвсгөл аймгийн онгон дагшин байгаль, малчин иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчих аливаа үйлдэл, үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Байгаль орчны асуудлаар мэргэшсэн мэргэжлийн  холбоотой Хөвсгөл аймгийн удирдлагууд хамтран ажиллаж байна. Дээрх лицензүүд нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох , Алаг-эрдэнэ,  Арбулаг, Түнэл, Мөрөн сумын нутаг дэвсгэрт хамрагддаг.

       Тус Фосфоритын ордыг улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон байдаг бөгөөд Хөвсгөл далайгаас  зуу хүрэхгүй км, Мөрөн хотоос 20-40 км-т оршдог, олон жилийн цэвдэг  бүхий мужид  Мөрөн, Эгийн гол, Хядагийн голын  сүлжээ бүхий газарт байршдаг. “Талст маргад” ХХК нь  фосфоритын ордын тусгай зөвшөөрлүүдээ сэргээн бусдад худалдах яриа хэлэлцээр хийж байгаа талаар мэдээлэл ч бас байна.

      Фосфоритын бордоо үйлдвэрлэх зорилгоор тус ордыг ашиглаваас Хөвсгөл далай,  Хөвсгөлийн байгаль экологид нөхөж баршгүй гарз хохирол учрах бөгөөд тус ордын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн газар нутагт олгогдсон  ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хууль зүйн хүрээнд хяналт үнэлгээ, өмгөөлөл хийлгэх зорилгоор Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, Засаг дарга А.Эрдэнэбаатар, Боловсрол, соёлын газрын дарга Н.Баатар-очир, Дэлгэрмөрөн голын сав газрын захиргааны дарга Ц.Оюунцэцэг нарын итгэмжлэлтэй, эрх зүйн туслалцааны гэрээг  Монголын Байгаль орчны төлөөх Хуульчдын холбоотой  байгуулан ажиллаж байна.  

      Мөн Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо нь “Байгаль хамгаалагчийн амьдралын нэг өдөр ба хүний эрх" танин мэдэхүйн цуврал баримтат кино бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд энэ талаар аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатартай уулзаж ярилцлаа. Уг кино нь Монгол улсын  байгалиа хамгаалан халуунд халж, хүйтэнд хөрч, хатуу ширүүн тэмцэл дунд ажиллаж байгаа чин зоригт хүмүүсийг алдаршуулан тэдний үлгэр дуурайлал, хичээл зүтгэлийг олон нийтэд таниулан сурталчлах,  иргэн бүр байгалиа хамгаалах журамт үүргээ биелүүлэхэд чиглэгдэж байгаа юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%