Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

НУӨБ-ын шилдгүүд тодорлоо

2016-01-29

      Сумдын ИТХ, Тэргүүлэгчдээс 2015 онд хийсэн ажлыг аймгийн ИТХ-ын ажлын албанаас хяналт, шинжилгээ үнэлгээ хийж дүгнэн 5 номинациар НӨУБ-ын шилдгүүдийг тодруулж, амжилтыг нь аймгийн ИТХ-ын даргын А/01 тоот захирамжийн дагуу шагнаж, урамшууллаа.
     “Шилдэг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага"-аар Эрдэнэбулган сумын ИТХ, “Шинийг санаачлагч, бүтээлч   ИТХ-ын дарга”-аар Ханх сумын ИТХ-ын дарга Т.Дагвадорж,  Цагааннуур сумын ИТХ-ын дарга С.Навчаа нар, “Шилдэг хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч ИТХ-ын дарга”-аар Улаан-Уул сумын ИТХ-ын дарга С.Шишгэдмаа, “Шилдэг бүтээлч, ажил хэрэгч ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга”-аар Тариалан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Төрбат, Рэнчинлхүмбэ сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Даваажаргал нар, “Шилдэг админ, шинийг санаачлагч, бүтээлч ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга”-аар Чандмань-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Номин, Төмөрбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж нар шалгарч, хамт олноо түүчээллээ.

            Мөн Гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх талаар олон талт арга хэмжээг зохион байгуулсан Алаг-Эрдэнэ,  Бүрэнтогтох, Рашаант, Тосонцэнгэл сумын ГХУСАЗСЗ, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн О.Хадбаатар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл зүйч С.Содномбямба нарыг шагнаж урамшууллаа.

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас шилдгээр шалгарсан ИТХ-ын багууллага, ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын танилцуулга, амжилт бүхий самбар хийж, үйл ажиллагаа, амжилтыг нь сурталчлах ажлыг зохион байгуулав.

 

       

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%