Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ЭРДЭНЭБАТ ДАРХАН СУМЫН БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2016-01-29

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат Дархан сумын багуудын ИНХ-ын дарга нартай өнөөдөр /2016.01.29/ уулзалт хийж, Аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны 2015 оны тайлан, 2016 оны төлөвлөгөө,“Хөгжлийн банк”-ны хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. Мөн аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Б.Ганпүрэв  “Иргэний танхим”-ын 2015 оны тайлан, 2016 оны төлөвлөгөөний талаар товч мэдээлэл өгч, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, багуудын Засаг дарга болон ИНХ-тай хамтран ажиллах талаар санал солилцлоо.Тус уулзалтын үеэр зарим баг ажлын байргүй, үйл ажиллагаа бичиг хэргийн зардал, материаллаг баазыг нэмэгдүүлэх талд анхаарч ажиллахыг хүслээ. Түүнчлэн Багийн ИНХ-ын дарга нарын урамшуулал нэмэгдүүлэх, аймгийн ИТХ-аас багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллах, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл зэрэг төрийн бус байгууллагатай хамтран ажиллах чиг үүргийг тодорхой болгож "Бодлогийн түвшинд" зангидаж ажиллах зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцав

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%