Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар сонгуулийн тойргийг байгууллаа

2016-01-29

Өнөөдөр /2016.01.29/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Монгол улсын төрийн одон медальд уламжлах, аймгийн сонгуулийн хороо байгуулах, Олон нийтийн цагдаагийн тоог шинэчлэн тогтоох, Сум дундын ойн анги байгуулах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.

Улсад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнуулах асуудлыг хэлэлцэн дэмжиж, тогтоол гаргалаа.

Дархан-Уул аймгаас “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор 2, “Гавьяат тээвэрчин” цолоор 1, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 2, “Алтан гадас одон”-оор 5, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 12 хүнийг тус тус шагнуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжиллаа.

Мөн Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 20 дугаар зүйлийн 22.6, 22.8 дугаар зүйлүүдийг үндэслэн Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуулийн тойргийг Дархан суманд 18, Шарын гол сум , Хонгор сум, Орхон суманд тус тус нэг тойрог, нийт 21 тойргийг байгууллаа.

Тухайн жилд шүүхийн шийдвэр биелүүлэх, замын хөдөлгөөний болон хэв журмын зөрчлийг арилгах чиглэлээр улсын орлого болгосон, торгох ял ногдуулж төсөвт тушаасан мөнгөний 40 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан дараагийн жилийн орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ хэмээн Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн тавдугаар бүлгийн 19 дүгээр зүйлд заасан байдаг

Тэгвэл 2015 онд нийт 90 гаруй сая төгрөгийг ГХУСАЗЗ-ийн ажилд зарцуулагдсан бөгөөд үүнээс 73,7 хувийг нь  олон нийтийн цагдаагийн урамшуулал хэлбэрээр олгосон. Харин 2016 онд 75 сая төгрөгийн санхүүжилт хийгдэхээр төсөв батлагдсан байна..

Өөрөөр хэлбэл аймгийн ГХУСАЗЗ-ийн 2016 оны санхүүжилт багассан учраас Тэргүүлэгчдийн хурлаар Олон нийтийн цагдаагийн орон тоог нэмэгдүүлэх асуудлыг нөхцөл байдалтай нь уялдуулан судлаж үзсэний дараа дахин хэлэлцэхээр болж одоо байгаа орон тоог /12 хүн/ хэвээр нь батлав.

Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%