Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа

2016-01-29

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжын дагуу 2015 оны Тэргүүний “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага”-ыг шалгаруулах зорилгоор сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцах Ажлын хэсэг /2016.01.28/ Хонгор, Орхон, сумдад ажиллаа. Тухайлбал ИТХ-ын  авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, дотоод ажил, архив бичиг хэргийн стандарт, Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хэлэлцсэн асуудлын оновчтой байдал, тогтоолын хэрэгжилт, төлөөлөгчидтэй ажилласан байдал, иргэдийн оролцоо, Иргэний танхимын үйл ажиллагаа, мэдүүлгийн бүрдүүлэлт зэрэг ажлуудтай танилцаж, заавар зөвлөмж өгч ажиллаа. 

 

Хонгор сумын ИТХ-ын үйл ажиллагааны талаар...

Хонгор сумын ИТХ-ын дарга Д.Гантулга ажлын хэсгийг хүлээн авч ИТХ-ын талаар товч танилцууллаа. 

Хонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчид нь 2015 онд 12 удаа хуралдаж, нийт 64 асуудлыг хэлэлцэн 42 тогтоол баталжээ. 

Мөн Хонгор сумын ГХУСАЗСЗ 2015 онд нийт 4 удаа хуралдсан бөгөөд  хэрэгжүүлсэн гол ажлуудаас дурьдвал: Малчдад “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” тухай хуулийг сурталчилан таниулах, багийн Засаг дарга нар, МЭҮТ, сумын цагдаагийн хэсэг, малын эмч нар хамтран малын хөдөлгөөн, мал мах бэлтгэн тээвэрлэхэд хяналт тавьж нийт 121 иргэнд малын гарал үүслийн гэрчилгээ олгох, зам тээврийн осол гарч болзошгүй бартаат, хүн хөдөлгөөн ихтэй авто замд замын тэмдэг тэмдэглэгээг хийх, өсвөрийн цагдаагийн бүлгийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс морин эргүүл гаргах, архидан согтуурахын эсрэг ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүлжээ.

Хонгор сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 2 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, үүнд давхардсан тоогоор 30 гаруй иргэн  санал хүсэлтээ илэрхийлсэн байна. 

Орхон сумын ИТХ-ын үйл ажиллагааны талаар...

Харин Орхон сумын ИТХ нь нийт 3 удаа, Тэргүүлэгчдийн хурал нийт 14 удаа хуралдаж 88 асуудлыг хэлэлцэн 45  тогтоол баталжээ. Тухайлбал Эрүүл мэндийн зөвлөлийг шинэчлэн байгуулах, Газрын нэгдмэл сангийн тайлан гаргах, Сумын хүн ам зүйн бодлого батлах, Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хил тогтоох, ОНХСХ-ийн зарцуулалт, түүгээр хийгдэж буй ажил үйлчилгээнд хяналт тавих зэрэг бодлогын шинжтэй олон асуудлуудыг хэлэлцжээ. 

Орхон сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 2015 онд нийт 3 хэлэлцүүлэг, 2 сургалт зохион байгуулсан байна. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл нь өнгөрсөн оны хугацаанд 2 удаа хуралдсан бөгөөд намрын ургац хураалт, цагаан сарын баярын үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулсан байна.  Орхон сумын ИТХ-ын дарга Н.Нямдаваа ГХУСАЗСЗ-ийн чиглэлээр сумдад ямар нэгэн санхүүжилт тусгагдаагүй байдаг нь үйл ажиллагааг явуулахад хүндрэл гарч байгаа тухай ярьлаа. 

Мөн сумын ЗДТГ-аас сар бүрийг нийгмийн зорилтод бүлэгт хандсан ажил зохион байгуулдаг бөгөөд энэ санал санаачлагыг сумын ИТХ-ын төлөөлөгчид дэмжиж, “Малчдад туслах” сарын ажлын хүрээнд "Хишиг өдөр" зохион байгуулжээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба ирэх долоо хоногийн даваа гарагт /2016.02.01/ Шарын гол суманд ажиллах юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%