Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Өмнөговь аймгийн 2015 оны “ЕСӨН АЛДАРТАН” шалгарлаа

2016-01-29

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2 дугаар хурал 1 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж долоон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсоны дагуу Өмнөговь аймгийн хэмжээнд дагаж мөрдөх “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” журмыг шинэчлэн, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний Зөвлөл”-ийн гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж 5 бүлэг 70 заалт бүхий ажлын төлөвлөгөөг тус тус хэлэлцэн баталлаа.

 

Мөн сонгуулийн тойрог байгуулах тухай асуудлыг хэлэлцэж хуулийн дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын олонхийн сонгуулийг явуулах тойргийг сум тус бүрийг нэг, Даланзадгад сумын найман багийг найман тойрог болгон нийт 22 тойрог байгууллаа.

             

Өмнөговь аймгийн 2015 оны есөн алдартан шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж ажил үйлсээрээ тэргүүлсэн дараах иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 2015 оны “ЕСӨН АЛДАРТАН”-аар шалгарууллаа. Үүнд: Оны шилдэг төрийн албан хаагчаар Жанчив овогтой Тогосмаа /Баяндалай сумын Наран багийн Засаг дарга/, Оны шилдэг ажилчнаар Аюурзана овогтой Оюунтуяа /Газар тариалан эрхлэгч/, Оны шилдэг бизнесмэнээр Бат-Өлзий овогтой Наранбаатар /“Ханбогд хурд” ХХК-ийн захирал/, Оны шилдэг малчнаар Даш овогтой Отгонсүрэн /Булган сум, Дэн багийн малчин/, Оны шилдэг эрүүл мэндийн ажилтнаар Минж овогтой Ундармаа /Бүтэнжаргал шүдний эмнэлэг, шүдний эмч/, Оны шилдэг боловсролын ажилтнаар Намхай овогтой Цэрмаа /24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч/, Оны шилдэг авъяастнаар Чулуунбаатар овогтой Мөнхболд /Даланзадгад сумын нэгдүгээр сургуулийн сурагч/ Оны шилдэг бүтээл, бүтээн байгуулалтаар Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто зам /аймгийн Засаг даргын Тамгын газар/, Оны шилдэг хөрөнгө оруулагчаар “Бандиа” ХХК тус тус аймгийн есөн алдартнаар шалгарлаа.

Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны ажлыг дүгнэж Тэргүүний хурлын байгууллага шалгаруулах асуудлыг хэлэлцэж тэргүүний сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар Сэврэй сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нэгдүгээр, Гурвантэс сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хоёрдугаар, Баян-Овоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гуравдугаар, Даланзадгад, Манлай сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг тусгай байруудад тус тус шалгаруулж, төрийн шагналд тодорхойлох аймгийн шагналаар шагнах асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%