МУЗН-ийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн удирдагч Б.Гантулга ахлагчтай үндэсний гамшигтай тэмцэх багийн гишүүд Хөвсгөл аймагт 2016 оны 01 дүгээр сарын 27-оос 02 дугаар сарын 01-ний хооронд ажиллаж байна. Тус баг нь өвөлжилт хүндэрсэн аймгуудад зудын үнэлгээ хийх зорилготой ажиллаж байгаа бөгөөд аймгийн ИТХ-ын дарга, Улаан Загалмайн хорооны дарга Т.Болдбаатартай уулзаж, өвөлжилтийн асуудлаар санал солилцож, Баянзүрх, Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумдад зудын үнэлгээ хийхээр шийдвэрлэв. МУЗН, олон улсын Улаан загалмай, Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран өвөлжилт хүндэрсэн аймгуудад бэлэн мөнгөний тусламж үзүүлэх ажлыг эхлээд байна. Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн 7 сумын нийт 100 өрхөд, өрх тус бүрт 192,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна. Цаашид сумдад хийх зудын үнэлгээнд үндэслэн тусламжийн үйл ажиллагааг шат дараалан үзүүлнэ.
Мөн МУЗН-ийн төлөөлөгчид тус аймагт хэрэгжиж буй ус, эрүүл ахуйн төслийн явцтай танилцаж, үнэлгээ өгөх бөгөөд саяхан батлагдсан МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэгдсэн найруулгыг аймаг, орон нутгийн удирдлагуудад танилцуулсан байна.