Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Үнэлгээ, судалгааны дүнг аймгийн Засаг даргад хүргүүлэв

2016-01-28

      "Аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон 2015 оны Үндсэн чиглэлийн биелэлтэд тавих хяналтыг идэвхжүүлэх нь" төслийг аймгийн ИТХ-ын ажлын алба,  Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлөөс хамтран хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны эхний 3 жилийн тайланд үнэлгээ өгөх зорилгоор Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлөөс 23 сумын 2345 иргэнээс судалгаа авч нэгтгэн, дүн мэдээг аймгийн ИТХ-ын ээлжит 13-р хуралдаанд танилцуулсан.
       Хуралдаанаар аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн дүгнэлт болон Иргэний нийгмийн байгууллагын зөвлөлийн дүгнэлт дээр үндэслэн хөтөлбөрийн хэрэгжилтийг 71,5%-тай буюу цаашид хэрэгжих боломжтой гэж үнэллээ. Аймгийн ИТХ-аас судалгааны дүнг аймгийн Засаг даргад албан тоотоор хүргүүллээ.
         Та бүхэн судалгааны дүнг доорх ppt файл дээр дарж үзнэ үү.
        

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%