Алслагдсан бүс нутгийн
шатахууны жижиглэн борлуулалтын үнийг төвийн бүсийн үнэтэй ойролцоо болгох
ажлын хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Засгийн газрын 438 дугаар
тогтоол гарч, Онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн
бүсээр ялгавартай тогтоохоор болсон. Үүний дагуу Монгол
Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Газрын тосны газар, шатахууны худалдаа
эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж, Хөвсгөл аймагт шатахууны үнэ 100-150 төгрөгөөр буурлаа. Шатахууны үнийг оновчтой тогтворжуулах арга хэмжээний нээлт өнөөдөр "Магнай Трейд” ШТС-ын гадаа талбайд болж, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Засаг даргын орлогч М.Очирхуяг нар оролцлоо.