Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

34.5 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМ БАРИГДАЖ ДУУСЧЭЭ

2016-01-25

Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат  тэргүүтэй төлөөллүүд Хөгжлийн банкны бондын санхүүжилтээр  хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай  танилцсан юм. Үйл ажиллагаатай нь газар дээр очиж  танилцсан дараагийн үйлдвэр нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”. Энэ үйлдвэрийг  Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулсан түүхтэй. Гэвч өнгөрсөн хугацаанд зөвхөн хаягдал төмөр боловсруулах замаар үйл ажиллагаагаа явуулж байсан юм.  Харин Чингис бондоос санхүүжилт авч  Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордоос гарсан түүхээ эдийг баяжуулах үйлдвэр байгуулаад байгаа аж.

Төмөртэйн уурхайгаас "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" хувьцаат компанийн Хандгайт өртөө хоорондох 34.5 километр төмөр зам  ашиглалтад орж, удахгүй нээлтээ хийх аж.  Үүнээс өмнө Хандгайт хүртэл 20 километр газарт автомашинаар тээвэрлэн вагонд дамжуулан ачаалдаг байсан юм. Ийм болсноор зардлыг бууруулна.  УБТЗ-ын барилгын анги нэг жилийн хугацаанд газар шорооны ажлыг хийсэн бол гурван сарын хугацаанд төмөр замыг  барьж өгчээ. 230 сая тонн нөөцтэй, төмрийн ордууд дотроос цорын ганцаар стратегийн жагсаалтад багтсан Сэлэнгийн Төмөртэй ордын лицензийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшдэг юм. 2011 онд нэг сая 98 мянган тонн хүдэр экспортолж байх үед нэг тонн төмрийн хүдрийн үнэ 137 ам.доллар байсан бол одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр үнэ нь унасан үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлжээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 2017 онд багтаж Монгол Улсын гангийн дотоодын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай “Уул уурхай-металлургын цогцолбор” болох зорилт тавин ажиллаж байна. Нойтон боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоор Оюутолгойд ганбөмбөлөг нийлүүлэх хүсэлтэй байгаагаа үйлдвэрийн удирдлагууд уламжиллаа.


Хэмжээний хэлбэлзэлгүй зүсэх технологийг нэвтрүүлжээ

  “Дорнын цас”  хөнгөн бетоны үйлдвэр  2014 онд нээгдэж байсан билээ. Тус  үйлдвэр жилд 200000м3 хийжсэн бетон гулдмай үйлдвэрлэх хүчин чадалтай.  Хөнгөн бетоны чиглэлийн хамгийн сүүлийн үеийн буюу хийт хөнгөн бетон гулдмай  гэсэн технологийг нэвтрүүлж ашиглаж байгаа аж.

  Монгол Улс жилдээ 700-800 метр. куб барилгын дүүргэгч материал ашигладаг гэсэн тооцоо байдаг. Тус  үйлдвэр жилдээ 100-250 метр.куб бетоныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдаж бондоос  1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ."Дорнын цас" компанийн ам.метр блокны үнэ 130 мянган төгрөгөөр зах зээл дээр худалдаалагддаг аж.  Өвлийн улиралд түр зогсолт хийдэг юм байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%