Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл аймагт 1000 гаруй толгой мал хорогджээ

2016-01-21

Манай аймгийн 8 суманд өвөлжилт хүндэрсэн, цас нэм орвол дахиж 8 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд адуу 24, үхэр 44, хонь 459, ямаа 512 буюу нийт 1039 толгой мал хорогджээ.  

Мөн байран тэжээлд 36088 толгой мал, нэмэгдэл тэжээлд 55422 толгой мал орсон байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар аймгийн нөөцөд 134 тонн өвс байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газраас аймаг орон нутгийн удирдлагад орон нутагт  нэн түрүүнд шаардлагатай байгаа  250 тонн хүчит тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр ойрын хугацаанд нийлүүлж өгөх, малын сэг зэм устгадаг машин шийдвэрлэж өгөхийг хүсээд байгаа ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%