Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дархан-Уул аймагт консервны лааз үйлдвэрлэж байна

2016-01-19

Төрөөс үндэсний үйлдвэрүүдээ бодлогоор, хөрөнгөөр дэмжээд өгвөл юуг ч бүтээдэг болсны тод жишээ нь “Монгол лааз үйлдвэр” болов. Мал аж ахуйгаа дагуулаад үндэсний компаниуд жигнэсэн махнаас эхлээд элэгний нухаш зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Гэхдээ лаазыг нь гадаадаас импортоор авахаас аргагүй байсан бол удахгүй дотоодоосоо хангах боломжтой болжээ.  

Дархан-Уул аймагт байгуулагдсан “Монгол лааз үйлдвэр” –ийнхэн туршилтаар консервны лааз үйлдвэрлэж эхэлсэн байна. 210 граммаас 5000 грамм хүртэлх хэмжээтэй лааз үйлдвэрлэх аж. Ажил байдалтай нь өчигдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар танилцлаа.

“Монгол лааз үйлдвэр” нь ирэх хавар бүтээгдэхүүнээ дотооддоо албан ёсоор нийлүүлэх аж. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг хангахуйц бүхий л стандартыг хангаж чадсанаараа давуу талтай юм байна.

Бүх төрлийн жигнэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд зөвхөн консервны лааз импортоор худалдан авахад зарцуулж жилдээ 6 сая ам.доллар зарцуулдаг аж. Дээрх үйлдвэр бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэг болсноор гадагшаа урсах валютын  урсгал зогсох боломжтой болно. Гол нь үндэсний үйлдвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах нь чухал юм байна.

Шийдлийн Засгийн газрын тэргүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэх зорилгоор Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулсан. Тус яам байгуулагдан ажилласан нэг жил гаруйн хугацаанд олон ажил амжилттай ажил хэрэг болж яваа. Тухайлбал, Монгол Улсын аж үйлдвэрийн салбар нь 2030 он хүртэл хэрхэн бодлоготой хөгжих вэ гэдэг нь Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод суусан. Үйлдвэржилтийг хөгжүүлэх тухай, Худалдааны тухай хуулиуд, Чөлөөт бүсийг хөгжүүлэх тухай хуулиуд нь Монголд аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх чухал хуулиуд болохыг үйлдвэрлэгчид тэмдэглэдэг.

    Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, Чингис бонд, Самурай бондыг босгосон Н.Батбаяр гишүүний хамтаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өчигдөр Дархан-Уул аймагт ажиллаж, хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны нэг нь дээрх үйлдвэр аж.

   “Дархан нэхий”, “Дархан минж” компаниуд нь Чингис бондоос авсан санхүүжилтээр тоног төхөөрөмжөө шинэчилснээр Турк нэхий шиг зөөлөн нэхий үйлдвэрлэдэг болсон бол савхи нь даавуу шиг зөөлөрчээ.

  Энэ бүхнийг компанийн удирдлагууд төр хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж, тууштай бодлоготой болсны үр дүн гэж тодорхойлж байна.         Эх сурвалж. Мэдээлэл Технологийн алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%