Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ГХУСАЗЗ 2016 онд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргалаа

2016-01-18

Аймгийн ИТХ-ын дэргэдэх  ГХУСАЗЗ өнөөдөр /2016.01.18/ хуралдаж 2015 ондоо хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьж, 2016 оны хийх ажлын төлөвлөгөөний төсөлд гишүүдийн саналыг авч тусгахаар хэлэлцэж байна. Тухайн жилд шүүхийн шийдвэр биелүүлэх, замын хөдөлгөөний болон хэв журмын зөрчлийг арилгах чиглэлээр улсын орлого болгосон, торгох ял ногдуулж төсөвт тушаасан мөнгөний 40 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан дараагийн жилийн орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ хэмээн Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн тавдугаар бүлгийн 19 дүгээр зүйлд заасан байдаг
2015 онд нийт 90 гаруй сая төгрөг ГХУСАЗЗ-өөс хэрэгжүүлсэн ажилд зарцуулагдсан бөгөөд үүнээс 73,7 хувийг нь  олон нийтийн цагдаагийн урамшуулалд олгожээ. Харин 2016 онд 75 сая төгрөгийг ГХУСАЗЗ-ийн үйл ажиллагаанд  зарцуулахаар аймгийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанаар баталсан байна. 
Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ 2015 онд 9 удаа хуралдаж нийт 33 тогтоолыг баталжээ. Тухайлбал  Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон-2” аян, аймгийн нутаг дэвсгэр дэх авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, “Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, эм бэлдмэл, архидан согтуурахын хор уршиг ”-ийг олон нийтэд таниулан сурталчилах, "Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээн,  "Хүүхэд, эмэгтэйчүүдэд зөвөлгөө өгөх төв", байцаалтын өрөөний тохижилт, засвар хийх, гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажлыг суртчилах зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. 

Аймгийн ГХУСАЗЗ-ийн хурлын үеэр гишүүдийн зүгээс олон нийтийн цагдаагийн урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх санал гарсан хэдий ч батлагдсан төсөв нь зөвхөн урамшуулалд зарцуулах бус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулагддаг учраас нэмэх боломж хомс байгаа юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%