Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа

2016-01-15

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Монгол улсын цол медальд уламжлах , Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгах, Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын  бүтэц орон тоог батлах, Дархан-Ус суваг ХК-ийн ТУЗ-ийн гишүүдэд олгох урамшууллын хэмжээг тогтоох, Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2016 оны эхний хагас жилд хийх ажлын төлөвлөгөөний төсөл батлах гэсэн үндсэн 5 асуудлыг хэлэлцэн баталлаа.


Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр Залуучууд театрын дуучин Г.АЛТАНЦЭЦЭГ, Дархан зочид буудал ХК-ийн дотоод  хяналтын ажилтан Л. ДАВААДУЛАМ, Ган Алдар хоршооны угсралтын бригадын дарга Б.БАЛЖИННЯМ, “Норовхан” ХХК-ийн ерөнхий инженер Н.НИНА, Дархан сумын 7 дугаар багийн өндөр настан Ө.НЯМХҮҮ  нарыг шагнуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.


Мөн аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн 2016 оны эхний хагас жилд хийх ажлын төлөвлөгөөг батлуулсан ба тэргүүлэгчдийн зүгээс “Орон сууцны контор”  байгуулах асуудлыг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгох шаардлагатай тухай анхаарууллаа.


Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан дараагийн асуудал нь “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгах” тухай юм. Тодруулбал Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг,  Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам”-ын 6 дугаар зүйлийн 19 дэх заалтыг тус тус үндэслэн 26 иргэнийг Дархан-Уул аймгийн хэмжээнд 2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах тухай тогтоолын төслийг аймгийн Цэргийн штабаас ирүүлснийг баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%