Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Түнхэн аймагтай гэрээ байгуулав.

2016-01-15

Хөвсгөл аймгийн ИТХ-ын байгууллага ОХУ-ын Түнхэн аймгийн Хурлын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Түнхэн аймгийн Хурлын дарга  Алмажи Сыренов хоёр аймгийн хамтын ажиллагааг дэмжиж цаашид улам өргөжүүлэх тал дээр санал нэгтэй байгаа илэрхийлж хамтран ажиллах гэрээг хоёр тал үзэглэв. Гэрээний дагуу Хөвсгөл аймгийн сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар 02 дугаар сарын 24-26 хооронд  Түнхэн аймагт очиж "Хурлын байгууллагын үр нөлөөг дээшлүүлэхэд хоёр аймгийн Хурлын байгууллагуудын хамтын ажиллагаа" сэдэвт зөвлөгөөнийг хийхээр тохиролцлоо. Зөвлөгөөнд хоёр талаас нийт 80 хүн оролцох юм. Түнхэн аймаг Хурлын 18 төлөөлөгчтэй. Аймгийнхаа хөгжлийн бодлогыг Хурлаараа хэлэлцэж бодлогын томоохон бичиг баримтыг гаргадаг юм байна. Түнхэн аймгийн Засаг даргын сонгууль 02 дугаар сарын 07-нд болох бөгөөд сонгуульд одоогийн Түнхэн аймгийн Хурлын дарга Алмажи Сыренов нэр дэвшиж  буй бөгөөд хүчтэй өрсөлдөгчийн тоонд багтаж байгаа аж. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%