Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЭНЭ САРЫН 15-ААС ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

2016-01-12

Цаг агаарын байдал хүндэрч байгаатай холбоотойгоор аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсын гамшгаас хамгаалах хуулийн дагуу аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Гамшгаас хамгаалах тусгай зориулалтын мэргэжлийн ангиудад бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 11-21-ны хооронд зохион явуулахаар бэлтгэл ажил хангаад байна гэсэн мэдээллийг аймгийн ОБГ-ын дарга Г.Батбаяр өглөө. 

 Ус цаг уур орчны шинжингээний албанаас энэ сарын 15-аас цас орж, хүйтний эрч эрс чангарч, голын хөндий нутгаар 35-40 градус хүртэл хүйтрэх төлөвтэй байгааг нийт ард иргэдэд анхааруулж байна. Өнгөрсөн шөнө /2016.01.10-11-нд шилжих шөнө/ хасах 34-38 градус хүйтэн хоножээ. 
Түүнчлэн байгаль цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах үед болон гамшиг үзэгдлээс урьдчилан сэргийлэх “Анхааруулга, сэрэмжлүүлэг” мэдээг түргэн шуурхай хүргэх “Багц мессеж”-ийн үйлчилгээг аймаг, сумын мал бүхий иргэд, малчин өрхөд болон малчдын бүлгийн ахлагч нарт найдвартай хүргэх зорилгоор сумдын ЗДТГ-ын дарга нартай хамтран утасны дугаарт тодотгол хийж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%