Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын ажлын алба сумдад ажиллаж байна

2016-01-12

      Аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга С.Цогтоогоор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 01 дүгээр сарын 05-11-ний өдрүүдэд  Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумдад ИТХ-ын  дотоод зохион байгуулалт, тогтоол шийдвэрийн хууль эрх зүйн үндэслэл, орон нутгийн өмчийн тооллого, бүртгэл, ашиглалтанд тавих хяналт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажил, Khural.mn цахим сайтын ашиглалт зэрэг үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллав.            
       Мөн төрийн үйлчилгээний байгууллагуудын уялдаа холбоо, үйл ажиллагааны чанар, хүртээмжтэй танилцаж, сумын ИТХ, Засаг дарга түүний тамгын газрын хамтын ажиллагаа, түүнээс гарсан шийдвэр нь иргэдэд хэрхэн нөлөөлж байгаад иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч нэгтгэн танилцуулав.
       Тус ажлын хэсэг нь сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгч, Засаг дарга, орлогч, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Тамгын газрын дарга, байгууллагын дарга, эрхлэгч, ЗДТГ-ын ажилтнуудтай дүнгийн өргөтгөсөн  хурал хийж цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
       Цаашид ИТХ-ын ажлын алба нь бүх сумдад ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд одоо Ханх суманд ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%