Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

2015 онд аймагт 6,686 төгрөгийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалт хийгджээ

2016-01-08

Өнөөдөр/2016.01.08/ аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2015 онд худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хэрэгжилт, 2016 онд анхаарах асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт тендерт шалгарсан компаниудын төлөөлөл болон А-3 сертификаттай мэргэшсэн ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд оролцлоо.


Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2015 онд худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд мэдээллэх,  2016 онд анхаарах асуудлыг тодорхойлж, цаашдын үйл ажиллагаанд тусгуулж ажиллах  юм.


Аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Ганболд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2015 онд худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хэрэгжилтийн тайланг тавьж, харин аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Баасанжав 2016 онд хийгдэх бүтээн байгуулалт болон бараа, ажил үйлчилгээний худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг  танилцууллаа.







2016 онд Дархан уул аймгийн хэмжээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хараа голын төмөр бетон гүүр хүртэлх асьфалтбетон авто замын шинэчлэлт, Хүүхэд хөгжлийн ордны барилга, Дугуйн зам, Шилэн сургууль програм хангамж  зэрэг бүтээн байгуулалтанд 2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх юм. Харин байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх чиглэлээр “Мөнх ногоон хот” хөтөлбөрийн хүрээнд "Жишиг хороолол-4" төслийн ногоон байгууламж,  Мод бэлтгэсэн түймэрт өртсөн талбайг шилмүүст модоор ойжуулах гэх мэт 5 төсөл хөтөлбөрийг төлөвлөжээ.  Харин дархан суманд 1,5 тэрбум төгрөг, Орхон суманд 212 сая төгрөг, Хонгор суманд 337 сая төгрөг, Шарын гол суманд 287 сая төгрөгийн санхүүжилтээр бараа, ажил үйлчилгээний худалдан авалт хийгдэх юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%