Хуралдаан
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 13 дугаар хуралдааныг 2015 оны
12 сарын 11-ний өдөр хуралдуулж дараах асуудлуудыг хэлэн шийдвэрлэлээ. Үүнд: 1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
2015 оны ажлын тайлан
2. Сумын Засаг даргын 2013-2016 оны
мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт
3. Сумын нийгэм эдийн засгийг
хөгжүүлэх 2015 оны Үндсэн чиглэлийн хэрэгжилт
4. Сумын 2014 оны төсвийн гүйцэтгэл
батлах тухай
5. Сумын 2015 оны төсвийн тодотгол батлах
тухай
6. Сумын 2016 оны төсөв батлах тухай
7. Сумын нийгэм эдийн засгийг
хөгжүүлэх 2016 оны Үндсэн чиглэл батлах
тухай
8. Сумын 2015 оны газар зохион
байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт батлах тухай
9. Сумын 2016 оны газар зохион
байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
10. Зарим
газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын 2015 оны ажлын төлөвлөгөөг 87 хувьтай, Сумын Засаг даргын 2013-2016 онд
хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц 78 хувьтай, сумын эдийн засаг,
нийгмийг хөгжүүлэх 2015 оны Үндсэн чиглэл 87,3 хувьтай, 2015 оны газар зохион
байгуулалтын төлөвлөгөө 90,8 хувьтай буюу хангалттай хэрэгжиж байна гэж
дүгнэлээ.