Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Оны шилдэг 9 хүүхэд тодорлоо

2016-01-04

Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс жил бүр сурлага, урлаг, спортоор манлайлсан 9 хүүхдийг тодруулдаг уламжлалтай билээ. 2015 оны шилдэг 9 хүүхдийг тодруулж энгэрийн тууз шагналыг гардууллаа.

Сурлагын амжилт, танин мэдэхүйн номинацид Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сурагч Санжаахүү, Авъяас 8-р сургуулийн Янжинлхам урлаг уран бүтээл номинацид, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн Нямзул биеийн тамир спорт бие бялдарын хөгжил номинацид, Цагаан-Уул сумын 12 жилийн сургуулийн сурагч Даваадэжид биеийн тамир спорт  бие бялдарын хөгжил номинацид, Ирээдүй сургуулийн сурагч Даваадулам хүүхдийн өөрөө удирдах байгууллага хөдөлгөөн хамт олны удирдлага зохион байгуулалт номинацид шалгарчээ. Мөн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сурагч Шинэ сүлд техникийн сэтгэлгээ шинийг сэтгэх санаачлах онцлох номинацид,  Их-Уул сумын сурагч Амарсанаа бүтээлч ажилч хичээнгүй байдал мэргэжлийн чиг баримаа номинацид, Эрдмийн далай сургуулийн сурагч Дөлгөөн хүмүүнлэг энэрэнгүй үйлс ёс суртахууны чанар номинацид, Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Мөнхзаяа эх орны түүх соёл өв уламжлал номинацийн эзэд болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%