Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДАРХАНЧУУД ШИНЭ ОНОО “МӨНГӨН ӨВӨЛ” –ТЭЙ ХАМТДАА УГТЛАА

2016-01-03

Дархан-Уул аймгийн “Мөнгөн өвөл” шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг “Дархан-50” цогцолборын өмнөх төв талбайд 2015 оны 12 дугаар сарын 31-нд тэмдэглэн өнгөрүүллээ.  Арга хэмжээ 21.00 цагт  “Мөнгөн өвөл” баярын цэнгүүнд зориулсан “Маскарад жагсаал” эхэллээ.


“Мөнгөн өвөл” баярын цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийт дарханчууддаа баяр хүргэж, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.


2015 оноо үдэж байгаа “Мөнгөн өвөл” баярын цэнгүүн Залуучууд театрын уран бүтээлчдийн тоглолтоор үргэлжиллээ.


Баярын цэнгүүнд хүрэлэцэн ирсэн дарханчуудаа баярлуулж, цасан охид  өвлийн өвгөн талбайд орж ирлээ.


“Мөнгөн өвөл” баярын цэнгүүнд зориулж Дархан-50 цогцолборыг гэрлэн чимэглэл болон мөсөн хотхон байгуулж иж бүрэн чимэглэсэн бөгөөд хүүхэд багачуудын хамгийн дуртай шинэ жилийн баяр хамгийн өнгөлөг байлаа.




Дархан-Уул аймгийн шинэ жилийн цэнгүүнд ая дуугаа өргөхөөр UNIVERSE BEST SONGS наадмын тэргүүн байрны шагналтнууд болон Anemone, Дижитал, Хар сарнай зэрэг хамтлагууд ирж уран бүтээлээсээ хуваалцлаа.




Ийнхүү найрамдлаар овоглосон дархан хотын иргэд улиран одож буй 2015 оноо үдэж айлчлан ирж байгаа 2016 оно угтаж, он солигдох нандин мөчүүдийг хамтдаа өнгөрүүллээ.



Дархан хотынхоо ард иргэд та бүхэндээ 2016 ондоо аз жаргалтай, эрүүл энх, элэг бүтэн, элбэг хангалуун байхын өлзийтөй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%