Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Монгол Улсын төрийн дээд одон медалиар 67 хүн шагнуулав

2015-12-30

Найрамдлаар овоглосон Дархан хотынхоо хөгжлийн түүхийг бичилцэж, салбар салбартаа үнэлэгдсэн шилдэг иргэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн түүхт ойг тохиолдуулан Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 9, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 28, Хөдөлмөрийн хүндэт медалиар 25, Цэргийн хүндэт медалиар 2 хүн нийт 67 хүний шагнал ирсэн байна. 

  
Дархан-Уул аймгийн Төр захиргаа, аудит, гааль, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбар болон нийтийн аж ахуйд олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан шилдэг иргэддээ аймгийн ИТХ-ын Дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид баяр хүргэж, шагналыг нь гардууллаа.

              

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%