Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Мэндчилгээ

2015-12-30

Цагийн эргэлтээр улиран одож буй 2015 он эх оронд маань болон  Хөвсгөлчүүд та  бидний амьдралд олон шинэ зүйлсийг авчирлаа. Хоёр он солигдох торгон агшин ойртсоор байгаа энэ л өдрүүдэд хүн бүр хийж бүтээснээ дүгнэн цэгнэж басхүү юуг хийж бүтээхээ төлөвлөж буй нь лавтай. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймаг Сүхбаатарын одонт аймаг болсон нь үе үеийн ахмад буурлуудын маань алдар гавъяа, нөр их хөдөлмөрийг болон хөдөлмөрч, бүтээлч нийт ард иргэдийн маань хичээл зүтгэл, шинэ нийгмийг цогцлоон бүтээхэд оруулсан хувь нэмэр, өнөөгийн хөгжил дэвшлийг үнэлсэн өндөр үнэлэлт байлаа.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрийн чиг үүрэгт багтаан олон ажлыг улирч буй 2015 онд хийж хэрэгжүүллээ. Тухайлбал “Хөвсгөл аймгийн эдийн засаг нийгмийг 2015-2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”, “Аймгийн газар зохион байгуулалтын 2015-2030 оны ерөнхий төлөвлөгөө”, “Мөрөн сумыг 2015-2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” зэргийг батлан гаргасан нь дараа дараагийн аймгийн удирдлагуудын үйл ажиллагаандаа тусган мөрдөх,  Хөвсгөл аймгийн бие даан хөгжих боломжийг бүрдүүлсэн хөгжлийн тулгуур бичиг баримт болон үлдэж буйгаараа онцлог юм.

Улс орныг хамарсан эдийн засгийн хямрал ард иргэд төдийгүй, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулж байгаа ч хүн амын суурь хэрэгцээ болсон эрүүл мэнд, боловсрол, хүн амын хөгжлийг дэмжих чиглэлээр цөөнгүй төсөл, хөтөлбөрүүдийг баталж хэрэгжүүллээ. Тухайлбал  “Төрийн үйлчилгээг иргэнд” аймгийн хөтөлбөр, “Залуучуудын хөгжлийг дэмжих аймгийн хөтөлбөр”, “Аялал жуулчлал, ажилтай орлоготой Хөвсгөл” аймгийн хөтөлбөрүүдийг баталж түүний хэрэгжилтэнд хяналт тавьж зарим хөтөлбөрийн хэрэгжилтэнд оролцож ард иргэддээ үйл ажиллагаагаа сурталчиллаа.

            Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, чадавхижуулах чиглэлээр аймгийн ИТХ болон зарим сумдын ИТХ-аас санаачлан туршлага солилцох уулзалт зөвлөгөөн зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, аймаг, сум, дүүргүүдтэй хамтын ажиллагаа өрнүүлж үйл ажиллагааны сайн туршлагаасаа хуваалцсан нь бид бүхний үйл ажиллагаанд эерэг үр дүн авчирч байна. 

Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хяналтын чиг үүргийнхээ хүрээнд аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтэнд иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлтэй хамтран үнэлгээ хийж нийт 23 сумын 2000 гаруй иргэнээс саналыг авч нэгтгэн дүнг танилцууллаа.

Аймгийн ИТХ  нь өөрийн үйл ажиллгаааг  ард иргэддээ нээлттэй байлгах, тэдний дуу хоолойг сонсох, шийдвэр гаргах үйл ажиллагаандаа тусгахыг зорин ажиллаж байгаа бөгөөд  орон нутгийн хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагуудтай хамтран ажиллаж мэдээ мэдээллээ шуурхай, ил тод, нээлттэй хүргэж байна.

Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан 2015 он залуучуудын хөгжих, эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад чиглэсэн цөөнгүй ажлыг хийж хэрэгжүүлсэн он болон үлдэж байна. Ард иргэд та бүхний санал санаачлага, хэрэгцээ шаардлагад нийцсэн хөгжлийн бодлого шийдвэрийг гаргахад иргэд та бүхний оролцоо хамгаас чухал гэдгийг тэмдэглэн хэлье.

Та бүхэнд шинэ оны босгон дээр  ирж буй ондоо та бүхэн аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөж Хөвсгөлчүүд бидний хөгжлийн зам өөдөө, цагаан байх болтугай.

Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар

2015.12.21

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6187
4670 / 75%
944 / 15%
281 / 5%
292 / 5%