Дэлтэй цэнхэр МСУХ-ны уяачид төрийн дээд одон медалиар шагнагдлаа.
Монгол улсын ерөнхийлөгчийн 2015.12.21 -ны өдрийн 188-р зарлигаар 2015 онд ажил үйлсээрээ манлайлж Улс орныхоо эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан билээ. Энэхүү шагналыг өнөөдөр аймгийн ИТХ-ын Иргэний танхимд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, Засаг дарга А.Эрдэнэбаатар нар гардууллаа. Төрийн дээд одон медалиар Цагаан-Уул сумын Хотгойд гурван саарал МСУХ-ны тэргүүн хурдан морины зүтгэлтэн Д.Мягмар, Түнэл сумын харъяат Монгол улсын алдарт уяач Д.Зоригт, Бүрэнтогтох сумын харъяат аймгийн алдарт уяач Ч.Балжинням, Төмөрбулаг сумын харъяат ахмад уяач Д.Сосорбарам нар Алтан гадас одонгоор, Цагаан-Уул сумын уугуул аймгийн алдарт уяач Ж.Нямлхагва Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа. Дээрх төрийн дээд одон медаль хүртсэнг уяачиддаа Хөвсгөл аймгийн Дэлтэй цэнхэр морин спорт уяачдын холбооны удирдлага, нийт гишүүдийн нэрийн өмнөөс баяр хүргэж уясан хүлэг нь хурдан байж, унасан хүүхэд нь сэргэлэн байхын ерөөл дэвшүүлье.