Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Мал тооллогын урьдчилсан дүн гарлаа

2015-12-24

  Үндэсний статистикийн газраас жил бүр зохион байгуулдаг мал тооллого 12 дугаар сарын 07-ноос орон даяар нэгэн зэрэг эхлэн 17-ны өдөр дууссан.

Аймгийн хяналтын тооллогыг засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй холбогдох албаны хүмүүс энэ сарын 19-нд явуулсан юм. Манай улсын эдийн засгийн гол салбаруудын нэг мал аж ахуйн салбарт малын тоо толгой өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарсан өөрчлөлт, бүтээгдэхүүний хэмжээг тооцох, МАА-н салбарыг хөгжүүлэх талаар төр засгийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах мэдээллийг энэхүү тооллогын үр дүнгээс гарган авдаг.  

Манай аймагт урьдчилсан дүнгээр нийт 288.0 мянган толгой мал тоологдсон байна.  Үүнээс 73 тэмээ, 14.7 мянган адуу, 46.9 мянган үхэр, 143.6 мянган хонь,  82.7 мянган ямаа тоологджээ. Энэ нь 2014 оны мал тооллогын дүнтэй харьцуулбал энэ  онд аймгийн мал 11.2 хувиар буюу 36.2 мянган толгойгоор буурсан тоо мэдээлэл гарсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%