Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Цагаанчулуутын овооны гадуур цутгасан бетоныг нурааж буцааж хэвэнд нь оруулжээ

2015-12-23

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутагт байдаг Цагаанчулуутын овоог аймгийн тахилгатай овоо болгон сэргээн засварлахаар болсон боловч зургийн төсөл буруу хийгдсэнээс овооны гадуур бетон цутгасан байсныг аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарын өгсөн үүргийн дагуу  овоог тойруулан цутгасан бетоныг буулган буцаан хэвэнд нь оруулжээ.

Тус овоог 2014 онд аймгийн тахилгатай болгож хоёр жилд нэг удаа тахих Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч, аймагт аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Мөнгөн цагираг” маршрутыг бий болгон түүхийн дурсгалт газруудаар иргэд, жуулчдыг аялуулахаар төлөвлөж байгаа билээ.

Маршрутанд Цагаанчулуутын овоо орсон тул гадна дотны жуулчдын тав тухтай зорчих, аялах боломж олгох, байгалиа хамгаалах зорилгоор орчныг сэргээн засварлаж, төрийн 7 эрдэнийг байршуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7727
6160 / 80%
966 / 13%
283 / 4%
318 / 4%