"ХҮҮХЭД БА ХУУЛЬ ЁС" - ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫН ХИЧЭЭЛИЙН ЦАГААР МӨРӨН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД АЖИЛЛАВ. Хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд аливаа болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалах чадвар олгох, хүнлэг, энэрэнгүй, ёс суртахуунлаг, зөв харилцаатай, эх оронч үзэл сэтгэлгээтэй иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх ЗОРИЛГООР "Хүүхэд ба хууль ёс" -иргэний боловсролын хичээлийн цагаар Мөрөн сумын ЕБС-иудын 9-12-р ангийн 86 бүлгийн болон МСҮТ-ийн 33 бүлэг нийт 119 бүлгийн 3370 хүүхдийг хамруулан 2015 оны 12 дугаар сарын 07-11, 15-ны өдрүүдэд "Хүүхдийн эрхийн зөрчилгүй анги хамт олон болох нь" сэдвийн хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд хичээл заалаа.