Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Эгдүүтэй бяцхан Эгшиглэнт чимээ “ирээдүйн саятан”-ууд боллоо

2015-12-18

Дэлхийд гайхагдах монгол авьяасыг дэмжигч Хас Банкны хамт олон, удирдлагууд Авьяаслаг Монголчууд шоу нэвтрүүлгийн анхны ялагч болох “Эгшиглэнт чимээ” хамтлагийн бяцхан хүүхдүүд болон шилдэг оролцогч Тэмүүлэн, Халиун нар, мөн “Янзган хүрээ” хамтлагийн авьяаслаг охидуудыг өнөөдөр хүлээн авч, баяр хүргэлээ.

 Хас Банкны зүгээс Эгшиглэнт чимээ хамтлагийн эгдүүтэй бяцхан дүү нартаа “Ирээдүйн саятан” хүүхдийн хадгаламжийг тодорхой мөнгөн дүнгээр нээж өгсөн бол Янзган хүрээ хамтлаг, Тэмүүлэн, Халиун нар болон багш нарт нь брэнд, Юнион пэй хосолсон төлбөрийн картын дээжээсээ гардуулсан юм.

Энэ үеэр Хас Банкны Гүйцэтгэх захирал М.Болдоо “Бид Монгол Улсынхаа хөгжлийг дэлхийн тавцанд гарахад нь банк санхүүгийн үйлчилгээгээрээ тус дөхэм үзүүлэх зорилготой. Энэ удаад Дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгийг Монголд анх удаа амжилттай зохион байгуулахад хамтран ажилласандаа туйлын сэтгэл хангалуун байна. Өнөөдөр бид ийнхүү үндэстний хэмжээний авьяастнуудынхаа төлөөлөл болсон хүүхдүүдийг бахархалтайгаар хүлээн авч банкныхаа гарын бэлгийг мөнгөн шагналын хамт гардуулж байна. Авьяаслаг хүүхдүүддээ цаашдын хичээл сурлага, урлагийн замд нь амжилт хүсье” хэмээн хэлж байлаа.

ХасБанк Монгол орныхоо ирээдүй болсон хүүхэд, багачуудад чиглэсэн маш олон төрлийн үйл ажиллагааг тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлсээр ирсний заримаас дурдвал:

Хүүхэд багачуудын Санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулахаар бага насны хүүхдүүдэд зориулсан Афлатон, өсвөр насны охид, хөвгүүдэд зориулсан Тэмүүлэл санхүүгийн боловсролын хөтөлбөрийг 2009 оноос эхлэн орон даяар амжилттай хэрэгжүүлж, 17 аймаг, нийслэлийн 38 мянга гаруй хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгоод байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%