Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 4 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2015-12-11

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах Монгол Улсын Ардчилсан шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан 2016 оны шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээний хоёрын даваа болох ардчилал, хүний эрхийн өдөрт зориулсан аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр нээлтээ хийн эхэллээ.

Тэмцээнд 11 сарын 20 –нд бүх сумдад нэгэн зэрэг зохион байгуулагдсан сумын аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхний байруудад шалгарсан эрэгтэй-3, эмэгтэй-1 шатарчид оролцож байгаа бөгөөд Улаангом сумаас эрэгтэй-15, эмэгтэй-5-н тамирчин нийтдээ эрэгтэй-53, эмэгтэй-11 шатарчин өрсөлдөж байна.

Тэмцээнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн шатрын холбоо, “Уран сэтгэмж” шатрын клуб хамтран зохион байгуулж байна.

Тэмцээнийг швейцарь системээр нийт 9-н өрөг тоглох бөгөөд өнөөдөр эхний 4 өрөг тоглоно. Тэмцээнээс эхний 3-н байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 шатарчинг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах ба эрэгтэй төрөлд шалгарсан 2, эмэгтэй төрөлд шалгарсан 1 шатарчин нь 2016 оны 01 сарын 09-10 хооронд Төрийн ордонд зохион байгуулагдах шигшээ уралдаанд оролцох эрхээр шагнагдана.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%