Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дархан-Уул аймгийн Ардчилсан Залуучуудын холбооноос аян зарлалаа

2015-12-11

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 21 дүгээр тогтоол гарч  Ажлын хэсэг байгуулсан.

Уг тогтоолоор “Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, эм бэлдмэл, архидан согтуурахын хор уршиг ”-ийг олон нийтэд таниулан суртчилах тухай заасан юм.

Тэгвэл уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Дархан-Уул аймгийн Ардчилсан Залуучуудын холбооноос санаачилан “Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, эм бэлдмэл, архидан согтуурахын хор уршиг ”-ийг олон нийтэд таниулан суртчилах төслийг эхлүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд ЕБС-ын ахлах ангийн сурагчдыг хамруулан сарын аяныг зохион байгуулж байна.

             Аяны зохион байгуулагчдын зүгээс Монголын ирээдүй болсон өсвөр үеийнхнийг  сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, эм бэлдмэл, архидан согтууруулах ундаа хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг таниулах, мэдээлэл хүргэх зорилго тавьж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4268
2946 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%