Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төр ба иргэдийн нүүр тулж уулзах газар бол Иргэний танхим юм.

2015-12-09

Өнөөдөр Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

    Энэ удаагийн хэлэлцүүлэг нь Аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс агентлагийн дарга нар болон иргэний байгууллагын төлөөлөл, Дархан сумын баг бүрийн иргэдийн төлөөллийг хамруулж өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой боллоо.


Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь төрийн байгууллагыг иргэдтэй холбох гүүр болж ажилласаар ирсэн. 

     2015 оны эхний 10 сарын байдлаар 17 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж 900 гаруй иргэд оролцож өөрсдийн дуу хоолойг төрд хүргэсэн байна. 


     Аймгийн ЗДТГ-ын Нээлттэй утас 70371212 ирүүлсэн санал хүсэлт, гомдолтой холбоотой хариултыг ч мөн энэ уулзалт хэлэлцүүлгийн үеэр өглөө.Хэлэлцүүлэгт 90 гаруй иргэд оролцлоо. 

 

    Иргэд энэхүү нээлттэй хэлэлцүүлгийн үеэр өөрсдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай тулгамдаж буй асуудлуудаа илэрхийллээ. 

     Иргэдийн зүгээс явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээ дутмаг байна, Спорт цогцолборыг ашиглалтад оруулах, Ахмад настныг дэмжих, Ажлын байрыг нэмэгдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай байгуулах, гэр хороололын чиглэлд авто зам нэмж тавих, түүнийгээ дагасан гэрэлтүүлэг  байрлуулах зэрэг асуудлыг хөндөн ярьж байна. 


   Ийнхүү иргэдийн асуусан асуултад тухай бүрд нь аймгийн удирдлагууд, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд хариултыг өгсөн нь ач холбогдолтой боллоо. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%