Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2015-12-07

Хөгөлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд тэгш оролцоогоор хангах Инчеоны стратегит Монгол улс нэгдсэн байдаг билээ. Азийн бүс нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд жирийн иргэдийн адил амьдрах, боломжийг сайн хангасан орны тоонд Бүгд найрамдах социалист Вьетнам улс ордог билээ. Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 3 иргэн харгалзан дэмжигч гэр бүлийн гишүүний хамтаар Вьетнам улсыг зорих гэж байна. Дээрх 3 иргэний төлөөлөл болох Б.Батбилэг, Б.Ганцогоо Дэлгэрням нарыг аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар хүлээн авч уулзан аймаг орны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч санал солилцлоо.   Вьетнам Монголын нийгэмлэгээс тус аялалыг дэмжин орчуулагч гаргаж өгч байгаа ажээ. Тус аялалын хүрээнд Вьетнам улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцахаас гадна тус улсын энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, тэдгээрийн удирдлагуудтай санал солилцох, туршлага судлах бөгөөд аймгийн Халамжийн хэлтсийн дарга Д.Дуламжав, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан мэргэжилтэн Оюун-Эрдэнэ нар мөн тус улсыг зорино. Тус аялалтай холбоотой зардлыг хуулинд заасны дагуу Халамжийн сангаас шийдвэрлэж байгаа аж. Иргэн Б.Батбилэг хэлэхдээ: Аймгийн ИТХ-ын дарга хүндэтгэл үзүүлэн хүлээн авч буйд талархал илэрхийлээд тус улсаас судалсан зүйлсийг аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих чиглэлээр ашиглана гэдгээ илэрхийлж байлаа. Дээрх 3 иргэн нь өрхийн аж ахуй эрхэлдэг бөгөөд хөгжлийн бэрхшээлээс үл шалтгаалан өөрийн чадах зүйлсийг хийж хэрэгжүүлэн өрхийн орлогоо нэмэгдүүлж буй хөдөлмөрч иргэд юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7727
6160 / 80%
966 / 13%
283 / 4%
318 / 4%