Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаан болж байна

2015-12-03

     Аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхэлж, хурал үргэлжилж байна. Хуралдаанаар:
     1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны тайланг аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар танилцуулж, жилийн ажлын тайланг төлөөлөгчид хангалттай гэж үнэллээ.
   2. Аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн тухай- Танилцуулгыг аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар танилцуулав.
      3. Аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн талаар Иргэний нийгмийн байгууллагуудын дүгнэлтийг Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлийн тэргүүн Г.Цээпил иргэдээс авсан судалгааны дүнд үндэслэн танилцуулав. Аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн үнэлгээгээр 73,1%, Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлийн үнэлгээгээр 69,7% байсан бол ИТХ-ын төлөөлөгчид 71,4%-тай байна гэж дүгнэлээ. 
      4.Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, үр дүн, 2016 оны үндсэн чиглэлийн тухай- Танилцуулгыг аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг танилцуулж, ИТХ-ын төлөөлөгчид 2016 оны Үндсэн чиглэлийн малгай зорилтыг "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгохоор шийдвэрлэлээ.
    5. аймгийн 2016 оны төсвийн төслийг аймгийн Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч А.Эрдэнэбаатар танилцуулж,  төсөлтэй холбоотой хурлын төлөөлөгчдийн асуулт хариултаар хуралдаан үргэлжилж байна.
       Дараа нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан доорх асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргах юм .
        6.Аймгийн 2016 оны төсвийн төсөлд өгөх Аудитын санал
                    Асуудал оруулах: Г.Оюунгэрэл-аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор 
        7.Мөрөн сумын багийг шинэчлэн зохион байгуулах тухай
                    Асуудал оруулах: Ц.Гансүх- Мөрөн сумын Засаг дарга
         8. Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 он төлөвлөгөөний тухай
                    Асуудал оруулах: Н.Бямбадорж-Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7727
6160 / 80%
966 / 13%
283 / 4%
318 / 4%