Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МАНЛАЙЛЛЫН ЧАДАМЖ

2015-12-01


ИТХ-ын төлөөлөгчийн манлайлах чадамжийн талаар өгүүлэхээсээ өмнө НӨУБ-ын үйл ажиллагааг Үндсэн хуульд хэрхэн бэхжүүлсэн талаар товч дурдах нь зүйтэй болов уу. 

1992 оны Үндсэн хуулиар түүхэндээ анх удаа нутгийн өөрөө удирдах ёсыг хуульчлан баталгаажуулж өгснөөр НӨУБ-ын оршин тогтнох, үйл ажиллагаагаа явуулах суурь үндэс нь тавигдсан юм. Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт НӨУБ-ын гол амин сүнс болсон “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэсэн асуудлыг тусган хуульчилснаар нутаг дэвсгэрийн хэмжээн дэх асуудлыг бие даан шийдвэрлэх, тухайн шийдвэр нь заавал биелэгдэх хүчинтэй байх,аливаа шийдвэр гаргахдаа гадны нөлөөнд автахгүй, бие даасан шинжтэй байхаар тогтоосон.

Үүгээр тухайн нутаг дэвсгэртээ эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэн зохион байгуулж, манлайлах бодит боломжийг олгосон юм.

НӨУБ-ын бүрэн эрх, эрхлэн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зохион байгуулалтын хэлбэрийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг.

НӨУБ-ын манлайлал, тэр тусам төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн манлайлах боломжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд холбогдох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэн зохицуулж өгсөн байдаг.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөллүүд нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрэлдэж, тухайн тойргийн ард түмний олонхын санал авсны үндсэн дээр сонгогдон гарч ирсэн манлайлагчид байдаг.

 Ийнхүү сонгогдсон төлөөлөгч нар маань тухайн аймаг, сум орон нутгийн иргэдийн нийтлэг эрх ашгийн тө­лөө итгэл найдварын хангаж ажиллахаар амлалт өгөн сонгогдож, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тулгамдаж буй асуудлыг дээд шатны байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлэх том үүрэг даалгаврыг хүлээн авч хэрэгжүүлэн ажиллах ёстой.

Мөн Үндсэн хуульд заасан зарчим, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллах нь төлөөлөгч бүрийн үндсэн үүрэг байдаг.

ИТХ-ын манлайллын үр дүн бол тухайн улс, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилтэй шууд холбоотой байхаас гадна, төлөөлөгчид хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд иргэдэд тулгамдаж буй асуу­­длыг шийдэх иргэдийн төлөөлөлийн байр сууринаас хандаж ажиллах, хууль тогтоомж, хурлын шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах сурталчлах нь чухал билээ.

Аймаг, сумдын ИТХ-аас орон нутгийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэх онцгой бүрэн эрх, хэмжээ олгогдсон ч гэсэн түүнийг шийдвэрлэх хэрэгжүүлэх шатанд хурлын төлөөлөгч, тэргүүлэгч хэрхэн манлайлж оролцох вэ, яаж хэрэгжүүлэх вэ, манлайлагч байхын тулд ямар ур чадвар, хэв шинжийг агуулсан байх уу гэдгээ тодорхойлж чадвал төлөөлөгч бол ямагт жинхэн манлайлагчид байж чадна.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь НӨУЁ-ыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжүүлэх байгууллага юм. Харин өнөө­дөр энэхүү үнэт чанарыг иргэд олон нийтэд ойлгуулах  гол хүмүүс бол ИТХ-ын төлөөлөгчид юмаа.

Н.ЭНХЖАРГАЛ /АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ХУУЛЬ ЭРХЗҮЙ, ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН/

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%