Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 22 дугаар хурал хуралдлаа

2015-12-01

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 22 дугаар хурал 2015 оны 11 дүгээр сарын 27 ны өдөр хуралдаж Орон нутгийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийн тухай, Орон нутгийн 2015 оны төсвийн хүлээгдэж буй  гүйцэтгэл, төсвийн тодотголын тухай, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 онд хийж гүйцэтгэсэн  ажлын тайлангийн тухай, Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2016 оны үндсэн чиглэлийн тухай,  Орон нутгийн 2016 оны төсвийн төслийн  тухай, Аймгийн 2015 оны газрын нэгдмэл сангийн тайлан, 2016 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай, Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн давхацлыг судлах ажлын хэсгийн тайлан, зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, чөлөөлөх тухай илтгэлүүдийг хэлэлцэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит есдугаар хуралдаанд танилцуулахыг дэмжиж илтгэгч илтгэлийг баталлаа.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 19 хүсэлт ирснээс 4 хүсэлтийг дэмжиж, 15 хүсэлтийг татгалзаж шийдвэрлэлээ.

2015 оны жилийн эцсийн мал, хөдөө аж ахуйн тэжээвэр амьтны тооллогыг зохион байгуулах, “Монгол тэмээ-999” дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 1000 тэмээний уралдааныг 2016 оны 03 дугаар сарын 07 өдөр Даланзадгад хотноо зохион байгуулахаар аймгийн Засаг даргаар ахлуулсан комиссуудыг байгууллаа.  

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2012.06.06-ны Өмч эзэмшүүлэх тухай 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн хугацаа дууссан тул хүчингүй болгосон шийдвэрүүдийг гаргалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%