ОХУ-ын Эрхүү хотноо 11-р сарын 16-аас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Дорнод Сибирийн Аэробек Гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн”–нд “Хөвсгөл Хөгжил” сангийн тэргүүн Лхагвын МӨНХБААТАРЫН дэмжлэгтэйгээр оролцсон Хөвсгөл аймгийн “Dream Stars” багийн тамирчид “Аэро денс” гимнастикийн төрөлд амжилттай оролцож II байрт шалгарчээ.
Тус тэмцээнд ОХУ-ын мужууд болон манай орноос нийт 240 гаруй тамирчид 6-8, 9-11 гэсэн хоёр насны ангилалд өрсөлдсөн байна. Манай баг тамирчдын хувьд 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд 6-8 насны ангилалын эрэгтэй ганцаарчилсан төрөлд Ц.Баттөгс III байр, хосын төрөлд Б.Нарангоо, Ц.Баттөгс нар II байр эзэлжээ.
“Dream Stars” баг 2014 оны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний аэробик, гимнастикийн аварга бөгөөд цаашид тив дэлхийн хэмжээнд улсынхаа нэрийг гаргахаар бэлтгэл сургуулилтаа базааж байна.