Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ШИЛЭН СУРГУУЛЬ” СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2015-11-30

ДУА-ын Боловсрол Соёлын Газраас хэрэгжүүлж буй “Нээлттэй боловсрол” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачилгаар Дархан-Уул аймгийн төрийн өмчийн  ерөнхий боловсролын 14 сургуульд “Шилэн сургууль” системийг  нэвтрүүлэхээр зорьж хөдөө орон нутагт анх удаа өнөөдөр буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр төрийн өмчийн бүх сургуулиудад тус системийг нээлээ. Дархан сумын ууган сургууль болох  1 дүгээр сургуулийн “Шилэн сургууль” системийн нээлтэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, ДУА-ийн Засаг дарга А.Энхболд, БСГ-ын дарга Б.Ганчулуун, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зөвлөх С.Зоригтбаатар нарын холбогдох албаны хүмүүс болон багш, эцэг эх, сурагчид оролцов.

 

       

       Энэ үеэр 1 дүгээр сургуулийн удирдлагуудын зүгээс багш, эцэг эх, сурагчдын төлөөлөлд “Шилэн сургууль” системийг ашиглагсанаар өмнө нь гарч байсан ямар хүндрэлтэй асуудлуудыг шийдэж болох, багш, эцэг эх, сурагчдын холбоонд хэрхэн ахиц авчрах, ямар үр дүнг хүлээж байгаа зэргийг товч танилцуулсан юм. Мөн 1 дүгээр сургуулийн багш нар “Багшийн хөгжлийн график төлөвлөгөө”-г тогтмол хийж самбарт байршуулдаг байсан бол уг системийг ашигласанаар цэсэнд байршуулан илүү боловсронгуй болгох боломж бий болж байгааг ч дурьдаж байлаа. Энэхүү систем нь Ирцийн мэдээлэл, Гэрийн даалгавар, Сурлагийн дүн, Хичээлийн оролцоо, Шалгалт улирлын дүн, Электрон шуудан, Хичээлийн төлөвлөгөө, Сурах бичиг, Гэрийн хаяг, утасны жагсаалт, Сурагчийн болон эцэг эхийн мэдээлэл гэсэн 10 цэсээр дамжуулан ЕБС-ын багш, сурган хүмүүжүүлэгч, сургалтын менежер, удирдлагууд болон  эцэг эхчүүдэд мэдээлэл солилцоход зориулагдсан бөгөөд ялангуяа эцэг эхчүүд хүүхдүүдэдээ хараа хяналт тавихад чухал ач холбогдолтой. Тухайлбал гадаад амьдардаг манай иргэд хүүхдүүдээ эмээ өвөө, ах эгчид нь даатгаад, тэр бүр хичээл сурлаганд нь анхаарал хандуулж хянах боломжгүй байсан бол  энэ системээр дамжуулан гадаадаас ч хүүхдийнхээ сурлага хүмүүжилд анхаарал тавих маш том давуу тал бий болж эцэг эхчүүдийн талархалыг хүлээж буй талаар ДУАЗД А.Энхболд онцлон ярьлаа. Энэ төрлийн програм хангамж нь Япон, Солонгос, Америк, Финланд зэрэг олон улсад туршигдан үр дүнгээ өгсөн байдаг.

 

       “Шилэн сургууль” системийг нэвтрүүлэхийн тулд сургуульд интернэт орчин бүрдүүлэх, багш нарт ажиллахад шаардлагтай тоног төхөөрөмж болох таблет, ухаалаг гар утас, компьютер зэргийн аль нэг нь байхад л хангалттай ба Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Шинэ зууны боловсрол төсөл”-өөр багш бүр зөөврийн компьютертэй болсон энэ цаг үед тухайн сургуульд интернэт орчин бүрдүүлэхэд л системийг ашиглах бүрэн боломж нээгдэж байгаа юм. Уг системийг нэвтрүүлэгч  “Нобу” компани системтэй холбогдолтой сургалтыг 3 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 11-р сарын 25, 26-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн ЕБС-иудын багш нарт сургагч багш бэлтгэх сургалтыг явуулж сургалтын менежер, багш хөгжлийн төвийн багш, мэдээллийн технологийн бүх багш нар нийт 80 гаруй хүнийг хамруулсан байна. Цаашид ажлын байран дээр сургалт явуулж багш нарт заавар зөвлөгөө өгнө.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%