1. Цагааннуур сумын доод нуурын ёроолд элдэв хог, замагжилт ихэссэнээс цагаан загасны байршил алдагдаж дархадын хотгорын жижиг нууруудаар тархсанаас хар галууны идэш болох, хулгайн анчдын торонд өртөх боллоо гэсэн таамаглал бий болж байна.
2. Ой цэвэрлэгээний ажлыг Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд 60-аас доошгүй га-д зохион байгуулж хийлгэх саналтай байна.
3. Сумын газар нутгийн хилийн цэсийг сунгуулах саналыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх саналыг иргэдийн зүгээс ихээр тавьж байна.
4. Иргэдийн амьдралыг түвшин хүндэрч байгаа тул Бяран орчмын газрыг тусгай хамгаалалтаас гарган чулуу ашиглах боломж олгохыг уулзсан иргэд хэлж байна.
5. Баруун, Зүүн тайгын иргэд Цаа бугын билчээрлэн оторлодог газруудыг тусгай хамгаалалтаас гаргах санал тавьсан.
6. 2015 онд газрын зөвшөөрлийг авч зураг төслийг ОНХС-ын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулах зэрэг саналуудыг тавьж байна.