Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЮУЛГҮЙ ОРЧИНД ТАЙВАН АМЬДРАХАД БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2015-11-30

      Мөрөн сумын ИТХ, ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Аюулгүй орчинд тайван амьдрахад бидний хамтын ажиллагаа" сэдэвт сургалтыг Мөрөн сумын багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудыг хамруулан амжилттай зохион байгууллаа. Уг сургалтаар аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөлийн гишүүн, аймгийн Прокурорын туслах, хууль цаазын ахлах зөвлөх О.Хадбаатар "Өнөөгийн ниймгийн ажлын чиг хандлага", аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл зүйч С.Содномбямба "Гэр бүлийн харилцааны сэтгэл зүй", аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөлийн гишүүн, Сүүн тахилт ТББ-ын тэргүүн Б.Баасанхүү "Донтох эмгэг ба нийгмийн ажлын арга зүй", аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн "Мөрөн сумын эрүүл мэндийн тулгамдсан асуудал ба гаргах арга зам", Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөлийн ажил хариуцсан ажилтан Т.Ууганбаяр "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил" сэдвээр тус тус мэдээллийг өгч, харилцан санал бодолоо солилцож, хамтарч ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%