Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД “ЧИГЛЭЛ” КОМПАНИЙН АЖИЛТНУУДЫГ ШАГНАЛАА

2015-11-27

25 жилийн ойгоо тэмдэглэж буй “Чиглэл” компанийн баярын үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Д.Ганболд уригдан оролцсон билээ. Тэрээр Ц.Бумцэнд захиралтай хамт олонд Чингэлтэй дүүргийнхээ 170 гаруй мянган иргэн, 34 мянган өрх айл, 10 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллагын нэрийн өмнөөс ажил хөдөлмөрт нь амжилт хүсээд “Монгол түмний зовхи нь өөдөө байж, хийсэн бүтээсэн бүхэн нь дэлхийд гайхагдах болтугай” гэсэн ерөөлийг өргөсөн юм.  

Мөн “Монгол улс зах зээлийн нийгэмд шилжээд 25 жил болж байна. Дийлэнх тоног төхөөрөмжийг Хятадаас зөөвөрлөдөг байсан тэр цаг ард орхигдсоныг “Чиглэл” компани үйл ажиллагаагаараа харуулж байна. Чингэлтэй дүүрэг 50 орчим хүүхдийн цэцэрлэгтэй. Дүүргийн бүхий л цэцэрлэг, сургуулийн хоолны заалны тоног төхөөрөмжийг “Чиглэл” ХХК-ийн чанартай бүтээгдэхүүнээс нийлүүлэх эхлэлийг тавьж байгаагаараа онцлог юм. Ганц Чингэлтэй ч биш Нийслэл хот, цаашлаад 21 аймагт эдгээр чанартай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх нь хүүхэд багачуудаа эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг хангаж буй томоохон ажил” гэдгийг онцлон тэмдэглэв.

Засаг дарга Д.Ганболд нийслэл, дүүргийнхээ хөгжилд оруулж буй хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж, “Чиглэл” ХХК-ийн ажилтан Ц.Сугаррагчаа, Л.Даваахүү нарыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр, н.Өлзийбаяртогоо, н.Хаянхярваа нарыг дүүргийн “Хөдөлмөрийн алдар” медалиар тус тус шагнасан юм.  















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%