Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ ХАНДИВЫН НОМЫН ДЭЭЖИЙГ ГАРДУУЛАВ

2015-11-26

Хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, номоор дамжуулан хөгжүүлэх, цаашлаад эрдэм боловсролтой иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор орчин үеийн хийц, загвараар засч чимэглэсэн “Хүүхдийн номын өргөө” Чингэлтэй дүүрэгт байгуулагдсан билээ.
 
Номын өргөөг нээх ёслолд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр болон хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Иргэний танхимын ажилтнууд оролцов.  

Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Явуугийн цэцэрлэг, Тусгаар тогтнолын талбай, гэрэлт хөшөө гээд олон сайхан оюунлаг бүтээн байгуулалт дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар өрнөж, ажил хэрэг болж буй”-г онцлон тэмдэглээд, тэдгээрийн үргэлжлэл болж, Хүүхдийн номын өргөө нээгдэн, хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болсныг онцолсон юм. 5 жилийн өмнө барилгын зураг төслийг боловсруулахаас эхлээд номын өргөөг нээх хүртэл хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж гээд бүхий л зүйлд Чингэлтэй дүүргээр овоглодог, ажиллаж амьдардаг, бизнес худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын ажилтан, албан хаагч олон хүний оролцоо асар их байсныг тэмдэглэн хэлэв.  

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 14 хоногийн ном хандивлах аян зохион байгуулахаар уриалга гаргасан билээ. Үүнд ИТХ-ын Ажлын алба, Төлөөлөгчид, Иргэдийн нийтийн хурлын дарга, Иргэний танхимын ажилтнууд хамрагдсан бөгөөд ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ хандивын номын дээжийг номын сангийн эрхлэгч Ц.Баянмөнхөд  гардуулан өгсөн юм. 

Мөн Чингэлтэй дүүргийн 19 хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг төлөөлөн, 5 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга, шинжлэх ухааны доктор, профессор, Хүмүүнлэгийн ухааны академийн академич Н.Содномдорж, 7 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Баянбат нар номын цагаан буян дэлгэрэхийг ерөөгөөд хандивын номын дээжээс өргөн барьсан бол дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, 13 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Рэнцэндорж “Номын сайн нөхөр” үнэмлэхийг тэмдгийн хамт хийлгэж өгөхөөр амласан юм.  



















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%