Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​ЧИНГЭЛТЭЙЧҮҮД “ ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ”-ТЭЙ БОЛЛОО

2015-11-26

Арваннэгдүгээр сарын 26 буюу өвлийн эхэн улаагчин гахай сарын шинийн 16-ны балжиннямтай билэгт сайн өдөр номын авшигт Чингэлтэй хайрхнаараа овоглосон дүүрэгт Хүүхдийн номын өргөөний өрхийг татаж, үүдийг нээх ёслол боллоо. 

Ёслолд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүсээс гадна эрдэмтэн зохиолчид, дүүргийн Засаг даргын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд, хамтран ажилладаг байгууллагын төлөөллүүд оролцсон юм. 

Мөн БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ. БНТУ болон ТИКА нь Чингэлтэй дүүрэгтэй олон талын сэжмээр холбоотой билээ. Анкарагийн гудамжны тохижилт, Хүүхдийн амбулаторид тусламж дэмжлэг үзүүлж ирсэн бол энэ удаад Хүүхдийн номын өргөөнд зориулан 80 сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэсэн юм.  

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд номын өргөөг нээж хэлсэн үгэндээ, “Ном бол агуу их мэдлэг ухааныг түгээгч. Ирээдүй болсон хүүхдүүддээ оюуны хөрөнгө оруулалт хийхийн тулд мэдлэг ухаан түгээх Номын өргөө байгуулахаар шийдсэн юм. Шинэ тутам номын өргөөний үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд ном хандивлахаас эхлээд бүхий л талын дэмжлэг туслалцаа хэрэгтэй”-г дурдаад, бэлгэдэл ёсоор есөн ширхэг ном хандивлав. Мөн БНТУ-ын Засгийн газар, ард түмэнд дүүргийнхээ нийт иргэдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийллээ. 

Хүүхдийн номын өргөө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны цогцолбор барилгад байрлаж буй юм. Дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар 2010 онд анх шав тавьсан бөгөөд өдгөө Хүүхдийн номын өргөөний цогцолбор барилга болон сүндэрлээд байна. 

Цогцолборын гуравдугаар давхрыг бүхэлд нь ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнханд зориулж тохижуулахдаа уламжлалт ёс заншил, Монгол ахуйг илэрхийлсэн хэлбэрээр дотоод засал тохижилтыг шийджээ. Тоглоомоор дамжуулан хүүхдийг номд дурлуулах, ном унших хүсэл эрмэлзэл бий болгоход танхимын үйл ажиллагаа чиглэх юм.  Дөрөвдүгээр давхарт шинжлэх ухааны танхим байна. Уг танхим төрөл бүрийн салбарын шинжлэх ухааны номоор хүүхэд багачуудад үйлчлэх бол тавдугаар давхарт ахлах ангийнханд зориулагдсан танхим ажиллах юм. 

Номын санч-уншигч хоёрын уламжлалт харилцаа болох захиалга өгөөд хүлээдэг шат дамжлагыг халж, хүүхдүүд номоо өөрсдөө чөлөөтэй сонгон унших боломжийг олгосон нь номын өргөөний шинэлэг шийдлийн нэг байв. Мөн харааны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сонсдог номоор үйлчлэхээр төлөвлөжээ. Улаанбаатарт байхгүй шинэлэг үйлчилгээнээс гадна тохижилт, засал чимэглэлийн шийдлээрээ ч хүүхдэд зориулсан орчинг төгс бүрдүүлж чаджээ. 

Ёслолыг Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй хөтөлсөн бөгөөд хүүхэд багачууд сургуулиа тараад зориод ирэх сайхан орчинтой боллоо хэмээн нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн олон хүн талархаж буйг санаачилж, ажил хэрэг болгосон дүүргийн удирдлагуудад дамжуулан хэлсэн юм. 
Мөн үеэр Хүүхдийн номын өргөөний жаврыг үргээн морин хуурын аялгуу эгшиглүүлж, бяцхан хүүхдүүд ая дууны дээжээ өргөв.  














ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%