Аймгийн ИТХ-д 2016 оны орон нутгийн төсөв өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын дэргэдэх Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны хурал өнөөдөр боллоо. Тус хурлаас төсвийн төсөлтэй холбоотой 5 төрлийн дүгнэлтийг Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.