Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Байгалийн усны нөөц ашигласны төлбөрөөс хувь тогтоож, төлбөр хураагч, төвлөрүүлэгчид олгоно

2015-11-26

     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар байгалийн усны нөөц ашигласны төлбөрөөс хувь тогтоож, төлбөр хураагч, төвлөрүүлэгчид олгох тухай асуудлыг хэлэлцэв.

“Дархан ус суваг” ХК нь аймгийн хэмжээний байгалийн нөөц ашигласны төлбөр буюу усны төлбөрийн 80 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд сүүлийн 3 жилийн байдлаар зөвхөн байгалийн нөөц ашигласаны төлбөрт 312,4 сая төгрөгийн татвар ноогдуулалт хийж төлсөн байна. Жил бүр орон сууц, аж ахуй нэгж байгууллагын тоо нэмэгдэж нэг байцаагчид ноогдох айл өрх, аж ахуй нэгжийн тоо өсөж ажлын ачаалал ихэсч байгаагаас гадна аж ахуй нэгж байгууллагуудын цэвэр, бохир усны бичилт, байгалийн нөөц ашигласаны төлбөрийн ноогдуулалт төвлөрүүлэлтийг хоёрхон байцаагч хийж байгаа нь ажлын ачаалал, үйл ажиллагааны зардал хүрэлцэхгүй болох хүндрэл гарч байгаа тухай тус компанийн захирал Р.Эрдэнэбаяр танилцууллаа.

Жил бүр орон сууц, аж ахуйн байгууллагын тоо нэмэгдэж нэг байцаагчид ноогдох айл өрх, аж ахуй нэгжийн тоо өсч, ажлын ачаалал ихэсч байгаа тул байгалийн усны нөөц ашиглалтын төлбөрөөс 35%-ийг нь энэхүү төлбөрийг бүрдүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааны зардалд хуваарилаж санхүүжүүлэх шаардлагатай байгаа аж.

Иймд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Байгалийн нөөц ашигласаны төлбөрийн тухай хууль дахь заалтуудыг үндэслэн усны төлбөрийг усны нөөц ашигласан төлбөрийн 35 хувийн доошгүй байгалийн баялагийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулна гэсний дагуу дээрхи хувь хэмжээгээр Дархан Ус суваг ХК-д төвлөрүүлэх тогтоол шийдвэр гаргаж өгөх санал дэвшүүлсэн юм.  

 Уг асуудлыг Тэргүүлэгчдээс хэлэлцэж, “Дархан Ус суваг” ХК-ийн аж ахуй нэгж байгууллагуудаас болон өөрийн дотоод хэрэглээнээс бүрдүүлдэг байгалын усны нөөц ашигласны төлбөрийн орлогын 35 хувийг уг төлбөрийг бүрдүүлэх үйл ажиллагаа, бохир усыг цэвэрлэж, Хараа голын усны нөөцийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд зориулан зарцуулахыг зөвшөөрлөө. Энэхүү тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%