Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

2015-11-25

        Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2015 оны төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ, ГХУСАЗЗөвлөлийн даргын баталсан удирдамжаар ажлын хэсэг Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа "Зочид буудал, дэн буудал"-ын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийлээ. Хяналт, шалгалтаар:
       1. Шалгалтын явцад хийсэн хяналт үнэлгээгээр “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Зочид буудалд тавих ерөнхий шаардлага” MNS 4588-2008 стандартын дундаж хэрэгжилт 89.0 хувьтай, “Дэн буудал. Ерөнхий шаардлага” MNS 5738-2007 стандартын дундаж хэрэгжилт 51.8 хувьтай байна.
         2. Шалгалтанд хамрагдсан газруудад “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн хэрэгжилт 53.3 хувь, “Ариун цэврийн тухай хууль”-ийн хэрэгжилт 60.0 хувь, “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилт 85.1 хувьтай байна. Холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, хэвшүүлж ажилладаггүй дэн буудлуудад үе шаттай хяналт шалгалтыг хийж зөрчлийг давтан гаргуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэх
         Зочид буудал, дэн буудлын захирал, эздүүд нь үйлчилгээний ажиллагсдыг сургаж дадлагажуулах, мэдлэг, мэргэжилтэй ажиллагсдыг тогтвортой ажиллуулах тал дээр тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллах шаардлагатай байна гэсэн зөвлөмжийг хүргүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%