Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 2015 оны 06 дугаар сарын 11-ний
өдөр орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
хурлаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай журмыг хэлэлцэж батлахаар байгаа. Энэхүү журмын урьдчилсан
хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж байна. 2015 оны 11 дүгээр сарын
24-ний өдөр төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан
хэлэлцүүлгийг зохион байгуулж тус журамд оруулах саналыг авлаа. 2015 оны
11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаанд оруулж
хэлэлцүүлээд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд журмын төслөө оруулж
батлуулахаар төлөвлөн ажиллаж байна.